Тайланд, Камбожийн хооронд тав хоног үргэлжилсэн ширүүн мөргөлдөөн дуусаж, хоёр тал гал зогсоох хэлэлцээрт хүрлээ. Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим нь АНУ, БНХАУ-ын дэмжлэгтэйгээр мөргөлдөөнийг тайван замаар шийдэхийг уриалан зүтгэл гаргасны эцэст талууд ийнхүү тохиролцож чадлаа. 

“Энэ бол хурцадмал байдлыг намжааж, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн чухал эхний алхам юм” гэж Анвар Ибрахим хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.
Гал зогсоох хэлэлцээр хийхийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр улсын удирдагчтай утсаар ярьж, хэрэв мөргөлдөөн үргэлжилбэл худалдааны хэлэлцээр хийхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тайланд, Камбожийн хувьд АНУ экспортын гол зах зээл  нь юм.
Тайланд, Камбожийн хилийн энэхүү маргаан хэдэн арван жилийн турш үргэлжилсэн бөгөөд үүнээс үүдсэн мөргөлдөөн удаа дараа гарч байв.

Эх сурвалж: Reuters 

#гал зогсоох тохиролцоо, #Тайланд Камбожын мөргөлдөөн,