2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Дархан цаазат Богдхан уулын Төрхурахын аманд 2209 УКК улсын дугаартай Форд маркын машинтай иргэн Д овогтой Н автомашинаа угаасан зөрчил гаргажээ. Энэ үйлдэл нь:

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.6-д хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалт,
Зөрчлийн тухай хуулийн 7.16 зүйл, 7.17-р зүйлийн 1.1 дэх заалтыг зөрчсөн хэрэг юм.    

Монголчууд бид уул, усаа хайрлан хамгаалдаг ёс заншилтай. Байгалиа хайрлах бидний үүрэг товхимол дээр: 

- Усыг амьдрал тэтгэгч ариун зүйлийн нэг гэж үзэж ихэд эрхэмлэнэ.
- Гол мөрөн, булаг шанд, нуур цөөрөм худгийн усанд сүү цагаан идээ, цус, үнс нурам зэргийг хийх, дусаахыг хориглодог.
- Сүү цагаан идээтэй шанага, халбагаар булаг, шанд, гол, горхи, худгийн уснаас хутган авдаггүй.
- Булаг, шанд, рашааны эхэнд айл буухыг хоргилно.
- Рашаан булаг, шандны эхний мод, бутыг авах, гэмтээхийг цээрлэдэг
- Аливаа усны эхийг ухаж төнхөхгүй.
- Булаг шанд, рашааны эхэнд байгаа хад чулууг хөнддөггүй.
- Гол ус, булаг шандны эхэнд болон ойр орчинд бие засах, нус цэр хаяхыг цээрлэнэ.
- Усны эхийг булингартуулахаас болгоомжилно.
- Рашааны загас, жараахай, хорхой шавьжийг хөнөөхийг хоргилно.
- Голын ус, нуур цөөрөмд унаж үхсэн мал, амьтны сэг зэмийг заавал цэвэрлэнэ.
- Үнс, хог, угаадасыг гол булгийн эхэнд асгадаггүй.

Эх сурвалж: Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа

#Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, #БОУАӨЯ,