Иран сүүлийн саруудад 1.5 сая орчим афган иргэнийг улс орноосоо албадан гаргасан байна. Хууль бус цагаачдыг гаргах ажиллагааны хүрээнд зарим иргэдийг “Израилын тагнуул” гэсэн үндэслэлээр нутаг буцааж  буй нь олон улсад шүүмжлэл дагуулаад буй.
Ираны эрх баригчдын мэдэгдсэнээр, тэд аюулгүй байдлын үүднээс ийм шийдвэр гаргасан гэж буй ч хүний эрхийн байгууллагуудын мэдээллээр, виз болон оршин суух зөвшөөрөлтэй иргэд ч албадан гаргах ажиллагаанд өртсөн бөгөөд зарим хүмүүст хүч хэрэглэн хөөсөн, мөн эд зүйлсийг нь хураан авч, доромжилсон үйлдлүүд гарч байгаа аж. 

Израил-Ираны сөргөлдөөн гарсны дараахан Тегеран ийм аргаар олон нийтийн дургүйцлийг дарах, буруутныг хайхаар оролдож байна гэж энэхүү ажиллагааг шинжээчид үзэж байгаа юм.
Энэ ажиллагаа нь зөвхөн Иранд төдийгүй, бүс нутгийн хэмжээнд хүндрэл учруулах төлөвтэй. Одоогоор өдөрт  50,000 гаруй хүн Иранаас гаргаж байгаа ч Афганистанд эдгээр иргэнийг хүлээн авах боломж хомс байгааг НҮБ анхааруулсан юм. 

Эх сурвалж: BBC 

#иран, #афган иргэн,