Газын зурваст 60 хоногийн хугацаатай гал зогсоох саналыг ХАМАС хүлээн авсан хэмээн Египетийн эх сурвалж мэдээллээ. Ингэхдээ барьцааанд байгаа хүмүүсийн талыг нь суллах, Израил мөн тодорхой тооны палестин хоригдлыг суллах нөхцөлийг хоёр тал хэлэлцэж буй аж. Тус бүлэглэлийн удирдагчдын нэг Басем Найм цахим орчинд уг мэдээллийг баталгаажуулсан бөгөөд харин Израилын талаас албан ёсны хариу мэдэгдэл хийгээгүй байна.

Үүний зэрэгцээ Газыг бүхэлд нь эзлэх Израилын төлөвлөгөөг иргэд нь эсэргүүцэн жагсах зуур зөрчилдөөний бүсэд амьдарч буй палестин иргэд гэр орноо орхин хэдэн арван мянгаараа өмнөд бүс рүү дүрвэж эхэллээ. Талууд ийнхүү гал зогсоох нөхцөлийг тохиролцож байх зуур Газад хүмүүнлэгийн хямрал даамжирсаар байгаа юм. Тухайлбал, сүүлийн 24 цагийн хугацаанд өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлын улмаас таван хүн нас баржээ. 

Эх сурвалж: Reuters

#Хамас, #Израилын дайн,