Нью-Йоркийн давж заалдах шатны шүүх АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт өнгөрсөн жил залилангийн хэргээр оноогоод байсан 500 сая долларын торгуулийг хүчингүй болголоо.

Шүүгчдийн үзсэнээр, Трамп залиланд буруутай  ч оноосон торгуулийн хэмжээ үндсэн хуулийн эсрэг, хэт өндөр байсан аж. Харин Трампын компани болон түүний хоёр хүүг залиланд буруутай гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэвээр үлдээсэн байна. 

Трамп болон түүний “Trump Organization” компани үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зориуд хөөрөгдөж, санхүүгийн байгууллагуудад буруу мэдээлэл өгсөн гэж үзэн өнгөрсөн жил анхан шатны шүүхээс 355 сая долларын торгууль ногдуулж, энэ нь хүүтэйгээ нийлээд ойролцоогоор 500 сая долларт хүрсэн юм. Мөн Трампын хоёр хүү Дональд Трамп Жуниор, Эрик Трамп нарыг ч залиланд оролцсон гэж үзэж буй.

Эх сурвалж: ВВС 

#Нью-Йорк, #АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт, #Трампт,