Пакистаны Пенжаб мужид үерийн гамшиг нүүрлэж, ойролцоогоор 200,000 хүнийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлж байна. Тус улсын Үндэсний онцгой байдлын газрын мэдээлснээр, үерийн аюул маш өндөр түвшинд байгааг анхааруулж, Рави, Сатледж, Чинаб голын эрэг дагуух нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж байна.
Зарим дүүрэгт иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд армийнхныг ч дайчилж, завиар хүмүүсийг зөөж байгаа юм. Ерөнхий сайд Шахбаз Шарифын мэдэгдсэнээр, Засгийн газар бүс нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж, Гужарат, Сиалкот, Лахор зэрэг хотод эрсдэлийг бууруулахад бүх талаар дэмжлэг үзүүлж байна. Сиалкот хотод л гэхэд сүүлийн 49 жилийн түүхэнд байгаагүй их хэмжээний хур тунадас унаж, автомашин, байшин, барилга байгууламжууд усанд автсан бөгөөд хотын иргэд одоо ч усанд боогдсон хэвээр байна. Пакистанд зургадугаар сараас хойш 800 гаруй хүн үер, ширүүн борооны улмаас амь насаа алджээ.
Эх сурвалж: BBC

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557