Орос Украин руу 120 гаруй дроноор довтолсны улмаас тус улсын хойд ба өмнөд хэсгийн цахилгаан станцууд доголдож, ойролцоогоор 60 мянган айл өрх гэрэл, цахилгаангүй болжээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский энэ цохилтын дараа цэргийн удирдлагуудтай уулзсан бөгөөд “Украины хамгаалалт үргэлжилнэ. Бидний хүч, нөөц бэлэн. Орост шинээр, том цохилт өгнө” гэж мэдэгдэн, өшөө авахаа амлав.
Оросын энэ цохилтод Одессийн эрчим хүчний дөрвөн байгууламж гэмтэж, 29 мянга гаруй айл өрх цахилгаангүй болсноос гадна хүмүүс шархаджээ. Харин хойд хэсэгт буюу Черниговт 30 мянган өрхийн цахилгаан тасарсан байна.
Хоёр тал сүүлийн долоо хоногуудад эрчим хүчний дэд бүтцэд чиглэсэн довтолгоогоо эрчимжүүлж байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557