Орос олон жилийн туршид Хятадад санал болгож, ятгаж ирсэн “Сибирийн хүч-2” хийн хоолойн төсөл хэрэгжихгүй нь тодорхой боллоо. Бээжин шинэ хоолой барих саналыг дэмжихгүй, харин одоо байгаа “Сибирийн хүч-1” хоолойгоор дамжуулан хийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан тухай “Reuters” мэдээлэв. Баруун Сибирийн Ямалын ордуудаас эх авч, Монголын нутгаар дайран БНХАУ-ын баруун хойд бүс нутагт хүргэх 2,600 км урт хийн хоолой барих “Сибирийн хүч-2” төсөл нь Оросын хувьд стратегийн чухал ач холбогдолтой гэгдэж байсан юм.
Гэвч талуудын хэлэлцээ үнэ болон санхүүжилтийн нөхцөл дээр гацаж, тодорхой шийдэлд хүрээгүй байна. Хятад 2019 онд ашиглалтад орсон “Сибирийн хүч-1” хоолойгоор жилд авдаг 38 тэрбум шоо метр хийг цаашид зургаан тэрбум шоо метрээр нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байгаа аж. Хэрэв талууд тохиролцоонд хүрвэл 2031 оноос эхлэн хийн нийлүүлэлт нэмэгдэх нь.

Шинжээчдийн үзэж буйгаар, энэ бол Москвагийн хувьд томоохон алдагдал юм. Тэд Европын зах зээлээс жил бүр 90 тэрбум ам.долларын орлого олдог байсан ч энэ нь хоригийн улмаас зогсоод буй. Цаашид Хятад руу нийлүүлдэг хийн хэмжээгээ нэмээд ч энэ алдагдлыг нөхөхөөргүй байгаа юм. Харин Бээжин Оросын хийг хямд үнээр худалдан авч буйгаараа нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж байна.
Эх сурвалж: Reuters, Moscow Times

#онцолсон, #Монгол, #ОРос, #Хийн хоолой, #ХЯтад, #монголын хийн хоолой, #Оросын хийн хоолой,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557