Индонезэд хүргэлтийн жолооч цагдаагийн хуягласан машинд дайруулж амиа алдсаны дараа амьжиргааны өндөр өртөг, улс төрийн элитийн тансаглал, эрх мэдэлтнүүдийг дураар хандлагыг эсэргүүцсэн жагсаал өрнөөд буй. Өнгөрсөн сарын 25-нд Жакартад эхэлсэн уг жагсаал өдрөөс өдөрт тэлж олныг хамран Бали, Ломбок зэрэг арлуудад өрнөж байгаа юм.
Өдгөө 10 гаруй хүний амийг аваад буй энэ жагсаал, хөдөлгөөнийг хөрш зэргэлдээ орны иргэд дэмжиж эхэллээ. Сүүлийн өдрүүдэд Малайз, Сингапур, Филиппин, Тайландын иргэд “Grab”, “Gojek” зэрэг апп ашиглан Индонезийн хүргэлтийн жолооч нарт хоол, ундаа захиалж, өөрсдөө идэх, эсвэл гэр бүлдээ өгөхийг хүссэн илгээмж илгээж байгаа юм.
Түүнчлэн #SEAblings гэсэн тэмдэглэгээ сошиал сүлжээнд газар авч, “Зүүн Өмнөд Азийн ахан дүүс” гэсэн утга бүхий индонезчүүдийг дэмжих хөтөч, зөвлөмжүүд нийтлэгдэх боллоо. Индонезийн хүргэлтийн жолооч нар энэхүү дэмжлэг, илгээмжид талархал илэрхийлсэн бичлэгээ ч олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нь олны талархлыг татаж байна.
Индонезэд цагаар болон бүтэн цагаар хүргэлт хийдэг 1.5 сая орчим жолооч байдаг бөгөөд тэдний эрх зөрчигдөх, осолд өртөх нь цөөнгүй аж.
Эх сурвалж: BBC

#Индонез,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557