Украины нийслэл Киев дэх Засгийн газрын төв байр анх удаа Оросын дайралтад өртөж, дээвэр болон дээд давхруудад ихээхэн хохирол учирч, гал гарсан тухай Ерөнхий сайд Юлия Свириденко мэдэгдлээ.

Украины нисэх хүчний мэдээллээр, Орос нэг шөнө 800 гаруй дрон, пуужингаар харвасан бөгөөд Ерөнхийлөгч Володимир Зеленский “Жинхэнэ дипломатын замыг аль хэдийн сонгох боломж байсаар атал ийм харгис аллага үйлдэж байгаа нь гэмт хэрэг бөгөөд дайныг сунгах санаархал юм” гэж мэдэгдээд дэлхий нийтээс улс төрийн шийдвэр гарган Оросын довтолгоог зогсоохыг уриалав.

Оросын Батлан хамгаалах яам харин мэдэгдэлдээ харин Украины цэргийн үйлдвэрлэл болон тээврийн дэд бүтцийг онилж, зэвсэг, техник хадгалах агуулахуудад хохирол учруулсан гэжээ.

Эх сурвалж: BBC 

#Киев, #УКраин,