Энэ сарын 11-ний үүрээр Оросын дронууд Польшийн агаарын хилийг зөрчин нэвтэрсэн тухай Варшав мэдэгдэв. Польшийн зэвсэгт хүчнийхэн болон холбоотнуудын онгоц хариу арга хэмжээ авч, дронуудыг устгасан байна. Украины дайн эхэлснээс хойш НАТО-гийн гишүүн улс агаарын хилээрээ нэвтэрсэн Оросын нисэх төхөөрөмжийг буудан устгасан анхны тохиолдол нь энэ болж байна.
Польшийн Ерөнхий сайд Доналд Туск “Оросын нисэх төхөөрөмжүүд манай агаарын орон зайг олон удаа зөрчсөн” гэж мэдэгдээд НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттед байдал, хариу арга хэмжээний талаар мэдээлснээ дурджээ. Тус улсын Ерөнхийлөгч Карол Навроцки мөн Үндэсний аюулгүй байдлын хорооны шуурхай хурлыг зарлаж, эх орныхоо аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих хэрэгтэйг онцоллоо.
Одоогоор Варшав орчмын гурван мужийн оршин суугчдад гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж, нисэх онгоцны дөрвөн буудлын нислэгийг түр зогсоогоод байна.
НАТО-гийн гишүүн орны агаарын хилийг зөрчсөн энэ үйлдлээрээ Москва барууны хариу үйлдлийг сорьж байна гэж шинжээчид үзэж буй юм. Түүнээс гадна Орос Украины баруун хэсэг рүү эрчимтэй довтолж, Киевийн төв хэсэг рүү пуужингаар харвасан бөгөөд иргэний байгууламж цохилтод өртсөөр байна.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #Польш, #Оросын дрон,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557