Балбад нийгмийн сүлжээний хориг, авлига, өндөр албан тушаалтнуудын хүүхдүүдийн тансаглал, шударга бус байдал, залуусын ажилгүйдэл зэрэг асуудлыг эсэргүүцсэн хөдөлгөөний үеэр 22 хүн нас барж, олон зуун хүн шархдаад байна. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөний дүнд нийгмийн сүлжээний хоригийг цуцалж, Ерөнхий сайд огцорсон ч үймээн газар авч, нийслэл Катмандуд цэрэг гарган хэв журмыг сахиулж байна. 

“Gen Z” хэмээх бүлгийн зохион байгуулсан эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр парламентын барилга болон улс төрийн удирдагчдын гэрийг шатаасны дунд Ерөнхий сайд асан Жала Нат Ханалынх  байсан бөгөөд үймээний үеэр түүний эхнэр нас барсан тухай хэвлэлүүд мэдээллээ. Катманду хотын дарга Балэн Шах залуусыг сахилга баттай байхыг сануулсан бөгөөд цаашид парламентыг тарааж, шинэ сонгууль явуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийллээ. 

Үүний зэрэгцээ НҮБ-ын Хүний эрхийн комиссар Волькер Түрк жагсагчдад хүч хэрэглэхгүй байх, хэв журам сахиулахдаа хүмүүнлэгийн стандарт мөрдөхийг уриалж буй.

Эх сурвалж: AP 

#онцолсон, #Балба, #эсэргүүцлийн жагсаал,