АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамп АНУ-д баривчлагдсан солонгос  ажилчдад америк ажилчдыг сургахаар тус улсад үлдэхийг санал болгосон байна. Гэвч ажилчдын нэг нь л үлдэхийг зөвшөөрсөн, бусад нь нутаг буцах хүсэлтэй байгааг Сөүл мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт Жоржия мужид “Hyundai Motor” болон “LG Energy Solution” компанийн  цахилгаан автомашины батарейны үйлдвэр барих төслийн талбайд явуулсан гэнэтийн шалгалтын үеэр 300 орчим солонгос ажилчин баривчлагдсан юм.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён хэвлэлийн хурал хийхдээ “Трампын саналыг судлахын тулд ажилчдыг буцаах ажиллагаа түр зогссон” хэмээн мэдэгдээд буй.
Энэ баривчилгааны дараа Солонгосын компаниуд АНУ-ын визний хатуу хязгаарлалтыг шүүмжилж, шинэ технологийн үйлдвэр барих, орон нутгийн ажилчдыг сургах явцыг хүндрүүлж байна гэж мэдэгдлээ. 

Эх сурвалж: Reuters

#Трамп, #солонгос  ажилчид,