Пакистаны зүүн бүсийг хамарсан хүчтэй үерийн улмаас Пенжаб мужид хоёр сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай эрх баригчид мэдээллээ. Олон улсын байгууллагуудын онцолсноор, энэ оны зургаадугаар сараас хойш үргэлжилсэн борооны улмаас 900 гаруй хүн амь насаа алдаад байна. Мөн аадар бороо, үерийн улмаас олон мянган айл орон гэргүй болж, тариалангийн талбай сүйдээд буй.
Пакистаны эрх баригчид үерт нэрвэгдсэн бүсүүдэд майхан, хөнжил, ус цэвэршүүлэх төхөөрөмж зэрэг тусламж хүргүүлж байгаа ч ачааг хүргэхэд хэдэн долоо хоног шаардагдана гэж мэдэгдэв.
Энэ долоо хоногт НҮБ Пакистанд үерийн эсрэг хариу арга хэмжээ авахад зориулан таван сая ам.долларын санхүүжилт олгосон бол АНУ-ын Төрийн департамент тусламжийн хөрөнгө гаргаж, онцгой байдлын баг илгээлээ.
Энэ нөхцөл байдалтай холбогдуулан Пакистан уур амьсгалын онцгой байдал зарлаж, Ерөнхий сайд Шахбаз Шариф ирэх 300 хоногийн дотор уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх төлөвлөгөө боловсруулах үүрэг өгчээ.
Эх сурвалж: BBC

#Пакистан, #үер, #үерийн бүс,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557