Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди гадаад улсаас импортолсон бүтээгдэхүүн хэрэглэхээ больж, дотоодын бүтээгдэхүүн хэрэглэхийг иргэддээ уриаллаа. Тэрбээр “Бид өдөр тутамдаа олон гадаад бүтээгдэхүүн хэрэглэдэг, гэхдээ бид мэддэггүй. Тэдгээрээс салах хэрэгтэй. Бид Энэтхэгт үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн худалдан авах ёстой” гэж онцолсон байна.
Энэтхэг АНУ-тай худалдааны харилцаа нь хурцдаж буй үед энэ үед дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэнээр эдийн засгийн хувьд хараат бус байхыг зорьж байна гэж үүнийг ажиглагчид онцолж байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсаас нийлүүлэх бараанд 50 хувийн татвар ногдуулсантай зэрэгцээд Энэтхэгт “McDonald’s”, “Pepsi”, “Apple” зэрэг брэндүүдээс татгалзах хөдөлгөөн өрнөөд буй. Түүнчлэн энэтхэг бараа бүтээгдэхүүнийг түлхүү сурталчилж, худалдан авахыг томоохон компаниуд ч уриалж байна.
Тус улсын Худалдааны сайд Пиюш Гоял удахгүй Вашингтонд худалдаа, татварын асуудлаар хэлэлцээ хийхээр төлөвлөж буй ч ямар тохиролцоонд хүрэх нь одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: Reuters

#Нарендра Моди, #Энэтхэгийн Ерөнхий сайд,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557