Эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн төлөө ажил амьдрал, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан эрхэм хүндэт ахмадууд та бүхэндээ Ахмадын баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Идэр залуу насаа эх орныхоо хөгжил дэвшилд зориулж, өнөө цагийн туурга тусгаар, ардчилсан Монгол Улсыг босгоход азай буурлууд үлэмж хувь нэмэр оруулсан билээ. Эх оронч сэтгэл зүрх, хөдөлмөрч тууштай зан чанар, бүтээн байгуулалт, өргөн их мэдлэг, туршлага, үнэ цэнтэй сургаалаас хойч үе, төр засаг үеийн үед суралцаж, бахархаж, хайрлан энэрч явах учиртай.

Монгол Улсын Засгийн газар байгалийн баялгийн менежмент, засаглал, шударга хуваарилалт, ил тод байдлыг сайжруулж, хүүхэд залуус, эмэгтэйчүүд, ахмадуудынхаа амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө бодит үр дүн гаргаж ажиллах болно.
Эрхэм хүндэт ахмадууд Та бүхэндээ эрүүл энх, урт удаан насалж, гэр бүл, үр хүүхэд, ач зээ нартайгаа аз жаргал, баяр баяслаар дүүрэн амьдрахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хүндэтгэсэн, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар

#онцолсон, #Ахмадын баяр, #мэндчилгээ, #Ерөнхий сайд Г.Занданшатар,