Индонезийн Сидоаржо хот дахь исламын сургуулийн хоёр давхар барилга нурсны улмаас таван хүн амиа алдаж, 100 орчим хүн бэртэж гэмтжээ. Мөн олон арван сураггүй болсныг холбогдох албаныхан мэдээлж байна. Осол гарах үеэр сургуулийн байранд хэдэн зуун сурагч байсан бөгөөд тэдний олонх нь өсвөр насны хөвгүүд байжээ. 

Ослын газарт аврагчид ажиллаж, одоогоор 13 хүнийг нурангиас гаргаад байгаа нь хоёр нь авсан гэмтлээ даалгүй нас барсан бол үлдсэн хүмүүсийг аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм. Аврах албаныхан дулаан мэдрэгч дрон ашиглаж, чимээ анир багатай шөнийн цагаар эрлээ үргэлжлүүлж буй ч одоогоор төдий л амжилт олоогүй байгаа юм. Цаашид нурсан бетон хавтанг зайлуулж жим гаргахаар ажиллаж буй. 

Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж буй мэргэжилтнүүд сургуулийн байрны дээд давхрыг дур мэдэн, тооцоололгүйгээр барьсан нь барилга нурахад хүргэсэн гэж урьдчилсан байдлаар дүгнээд байгаа юм. 

Эх сурвалж: BBC 

#Индонез,