Индонезийн Жакарта хотын ойролцоох аж үйлдвэрийн бүсэд цацраг идэвхт бохирдол илэрчээ. Тус улсын цөмийн агентлаг уг бохирдлын хэмжээ, цар хүрээг тодорхойлохоор шалгалт хийж байна. Албаны эх сурвалжуудын мэдээлснээр, бохирдлын голомт нь гаднын хөрөнгө оруулалттай “PT Peter Metal Technology ” хэмээх төмөр боловсруулах үйлдвэр бөгөөд одоогоор тус бүсийн 10 байршилд  цезий-137 цацраг өндөр түвшинд байгааг тогтоогоод буй. 

Үйлдвэрийн бүс, ойр орчмын таван км-т одоогоор онцгой дэглэм тогтоож, хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Мөн бүсийн 1500 гаруй оршин суугч, ажилчдыг үзлэгт хамруулж, цацрагт өртсөн есөн хүнд тусгай эмчилгээ хийж байгаа юм. Түүнчлэн цагдаа, цэргийнхэн болон шашны байгууллагын төлөөлөл хамтран оршин суугчдад цацрагийн болзошгүй эрсдэл, урьдчилан сэргийлэх аргын талаар мэдээлэл өгч байна.

Цезий-137 нь голдуу цөмийн туршилт болон Чернобыль, Фүкүшима зэрэг ослоос гаралтай  бөгөөд Индонез цөмийн зэвсэггүй, мөн атомын цахилгаан станцгүй орон юм.

Эх сурвалж: Reuters 

#Индонез,