Египетэд болж буй Израил, ХАМАС-ын дайныг зогсоох энхийн хэлэлцээнд АНУ-ын тусгай элч Стив Уиткофф болон Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнер нар оролцохоор болжээ. Хоёр жил үргэлжилж байгаа дайны галыг зогсоох энэхүү хэлэлцээнд тэд оролцохоор өнөөдөр Египетэд очихоор төлөвлөж байна. Трампын охин Иванкагийн нөхөр Жаред Кушнер сүүлийн 10 жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанид нь ажилласан бөгөөд өдгөө түүний зөвлөхийн үүргийг гүйцэтгэж байна.
Энэхүү хэлэлцээнд мөн Катарын Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Абдул Рахман Аль Тани ч оролцох бөгөөд талуудыг зөвшилцөлд хүрэхэд тэрбээр гол зуучлах болох төлөвтэй гэж ажиглагчид онцолж буй.
Үүний зэрэгцээ Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху барьцаалагдсан хүмүүсээ суллуулах, ХАМАС-ын зэвсгийг хураах зорилгодоо хүрэх хүртлээ довтолгоогоо үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдээд байна. Харин ХАМАС бүлэглэлийн зүгээс чухал, хариуцлагатай хэлэлцээрт оролцож байгаагаа онцлоод тохиролцоход бэлэн гэдгээ илэрхийллээ.
Талууд Газад гал зогсоох, барьцаалагдсан иргэд болон хоригдлуудыг харилцан солилцох, хүмүүнлэгийн тусламж хүргэх зам гаргах гэсэн үндсэн асуудлуудыг хэлэлцэж байгаа юм. Гэхдээ хэлэлцээнд оролцогч талууд тодорхой шийдвэр, тохиролцоонд одоогоор хүрээгүй байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Трампын санал болгосон энхийн төлөвлөгөөнд нэгдэхийг талуудад уриалж, түүхэн боломжийг ашиглан мөргөлдөөн, тэмцэлд цэг тавих ёстойг тодотголоо.
Эх сурвалж: BBC

#Дональд Трамп, #Израил, #Хамас,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557