Увс аймгийн Давст суманд 320 хүүхдийн суудалтай, спорт заалтай, ерөнхий боловсролын сургуулийн барилгыг шинээр барьж байна.

Улсын төсвийн 8.1 тэрбум төгрөгөөр барьж байгаа уг барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр орон нутгийн “Тоосгон-Уул” ХХК ажиллаж байгаа бөгөөд зураг төслийг Улаанбаатар хотын “Өлзий-Иш” ХХК гаргажээ.

Одоогоор барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай байгаа бөгөөд ирэх жилийн 9 дүгээр сарын 1-нд ашиглалтад оруулах гэрээтэй байна.

Аймгийн ГХБХБГ-аас тус барилга угсралтын ажилд хяналт шалгалт хийж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, ил, далд ажлын актыг тухай бүр баталгаажуулах, барилгын ажлын дэвтрийг тогтмол хөтлөх, бетоны маркийг тодорхойлуулах үүрэг даалгавар өгчээ.

#Увс,