Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Андманы тэнгисийн эрэг орчимд живсэн, рохинжа дүрвэгчдийг тээвэрлэж явсан завины сэгийг Малайзын эргийн харуулын албаныхан хайж байна. Тус улсын хууль сахиулагчдын мэдээлж буйгаар, одоогоор 21 хүний цогцос илрүүлээд байгаа бөгөөд 13 хүн амьд олджээ.
Хоёр долоо хоногийн өмнө 300 орчим рохинжа Мьянмар, Бангладешээс Малайз руу далайгаар дүрвэсэн ч замд гарсан завинууд живж, олон зорчигч сураггүй болоод байна. Одоогоор Тайланд, Малайзын аврагчид агаар, тэнгисээр эрлийн ажиллагаа явуулж буй.
НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагийн мэдээлснээр, энэ оны эхнээс арваннэгдүгээр сарын эх хүртэл 5100 гаруй рохинжа далайгаар дүрвэсэн ч завь нь живсний улмаас 600 нь нас барсан, эсвэл сураггүй алга болсон байна.

Исламын шашинт рохинжа нар Мьянмарт олон жилийн турш хавчлагад өртсөн бөгөөд өдгөө хөрш Бангладеш улсад хуарагнан амьдардаг. Тэд шүтлэг нэгт Малайз руу дүрвэн ирдэг ч замдаа ийнхүү үрэгдэх нь олонтаа. Мөн Малайзын тал хууль бус цагаачдыг баривчлах, завиар ирж буй хүмүүсийг буцаах арга хэмжээ авсаар байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#Малайз, #рохинжа дүрвэгчдийн завь,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557