Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Энэтхэгийн нийслэл Дели хотын Улаан хэрэм хэмээх түүхэн дурсгалт газар автомашин дэлбэрсний улмаас найман хүн амиа алдаж, 20 хүн гэмтэж бэртээд буй. Даваа гарагийн орой гарсан энэ дэлбэрэлтийг цагдаа нар терроризм байж магадгүй хэмээн шалгаж байгаа бөгөөд одоогоор автомашины жолооч, эзний талаарх мэдээлэл тодорхойгүй байна.
30 сая хүн амтай, хамгаалалт өндөр Дели хотод сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа ийм хэрэг гарч буй нь энэ юм. Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Амит Шах “Байж болох бүх хувилбарыг шалгаж байна” гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн цөөнгүй хот, дүүрэгт харуул хамгаалалтыг чангатгаж, эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авч эхэлжээ.
Улаан хэрэм нь хуучин Делид байдаг бөгөөд олон зах, дэлгүүртэй, жуулчид их очдог газар аж. Одоогоор Улаан хэрэмийн дэлгүүр, захуудыг хааж, мөрдлөг, шалгалт хийж байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3536