Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
ОХУ Газ дахь дайныг зогсоох талаар өөрийн тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ. Өмнө нь АНУ-ын санаачилсан тогтоолын төсөлд Газын эрх мэдлийг шилжүүлж тогтворжуулах Энхийн зөвлөл байгуулахаар тусгасан юм.
ОХУ-ын төсөл АНУ-ын саналтай зарим талаараа төстэй ч Энхийн зөвлөлийн тухай дурдаагүй аж. АНУ энэ үйлдлийг шүүмжилж “Одоо санал зөрөлдөх нь Газ дахь нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ” гэж мэдэгдлээ.
Израил, Хамас хоёр аравдугаар сард 20 заалттай энхийн төлөвлөгөөний эхний шатыг хэрэгжүүлэхээр тохиролцсон юм. Талуудыг зуучилсан АНУ Газ руу цэрэг оруулахгүй гэж мэдэгдсэн ч 20 мянган хүртэлх цэрэгтэй олон улсын баг бүрдүүлэх талаар Индонез, Арабын Эмират, Египет, Катар, Турк, Азербайжантай хэлэлцэж байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #ОХУ, #Газ дахь дайн,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557