АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Японы Ерөнхий сайд Санаэ Такаичитэй утсаар ярьж, Хятадтай харилцаагаа хурцатгахгүй байхыг хүсжээ. Такаичи парламентын хуралдаанд Тайванийн асуудлаар мэдэгдэл хийснээс Бээжинтэй маргаан дэгдэж, харилцаа нь хурцдаад буй. Бээжин түүний мэдэгдлийг эрс буруушааж, няцаахыг шаардаад байгаа ч Тaкаичи мэдэгдлээ буцаагаагүй юм. Эх сурвалжуудын мэдээлснээр, цаашдын мэдэгдэлдээ болгоомжтой хандаж, маргааныг дахин хурцатгахгүй байхыг Трамп Японы талаас хүссэн байна. Үүний зэрэгцээ Цагаан ордон “АНУ, Хятадын харилцаа сайн байгаа. Энэ нь бидний ойрын холбоотон Японд ч эерэг нөлөөтэй” гэж мэдэгдээд буй. Харин Японы Ерөнхий сайд энэ асуудлаар нэмэлт тайлбар өгөөгүй байгаа юм.

Эх сурвалж: Reuters

#ХЯтад, #Япон,