“Өв, өлгий-3000” тусгай үзэсгэлэнгийн нээлт боллоо. Үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд 2025.12.08-20-ны хооронд дэлгэгдэнэ.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музей нь МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хамтын ажиллагааны хүрээнд Сэлэнгэ аймгийн Орхон сумын Улаан чулуут уулын дурсгалт газрыг 2025 оны 06-07-р сарын хооронд хамтарсан судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэсэн бөгөөд "ӨВ, ӨЛГИЙ-3000" үзэсгэлэнг хамтран зохион байгуулж байна.
"ӨВ, ӨЛГИЙ-3000" тусгай үзэсгэлэнд Дөрвөлжин булшны соёлын ерөнхий ойлголт, манай орон хийгээд олон улсад хэрхэн судлан шинжилж ирсэн, тухайн дурсгалын бүрэлдэхүүнд ямар онцлог дурсгалууд багтдаг, тэдгээр дурсгалын онцлог болон хоорондын нийтлэг зүйлс хаана ямар зүйл дээр сийлэгддэг, утга агуулгын уялдаа холбоо, манай орны археологичдоос ямар судлаачид Хүннүгийн өвөг дээдэс Дөрвөлжин булшны соёлынхон мөн гэж өөрсдийн бүтээлдээ хэрхэн тэмдэглэсэн болохыг олон нийтэд тодорхой түүхэн баримтаар харуулах болно.
Түүнчлэн дөрвөлжин булшны хадны зосон зургийн судалгааг Улаанбаатар хотын Гачууртын ам, Их тэнгэрийн ам хэмээх 2 түүхэн дурсгал дээр сүүл үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан 3000 жилийн тэртээ зурагдсан зургийг олон программын тусламжтайгаар хэрхэн иж бүрнээр харж болох зэрэг сонирхолтой шинэ зүйлсийг олон нийтэд танилцуулах, цаашлаад Монголын эртний түүх, тэр дундаа Хүннүгийн өвөг дээдэс Дөрвөлжин булшийг үлдээгч ард түмэн ямар гайхалтай нэгдмэл нэг соёлтой, тэрхүү нэгдмэл соёл ямар өргөн уудам нутагт түгэн дэлгэрч байсныг харуулахад энэ үзэсгэлэнгийн зорилго оршино.

#live, #Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, #“Өв өлгий-3000” тусгай үзэсгэлэн,