Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Болгарт өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын дүнд Засгийн газар огцорлоо. Тус улс евро бүсэд нэгдэхээс ердөө гурван долоо хоногийн өмнө ийнхүү засаг огцорсноор улс төрийн тогтворгүй байдал гүнзгийрэх төлөвтэй байна.
Европын холбоо болон НАТО-гийн гишүүн тус улс сүүлийн дөрвөн жилийн хугацаанд долоон удаа парламентын сонгууль явуулсан боловч төр нь тогтвортой байж чадсангүй, өчигдөр огцорсон эвслийн Засгийн газар 11 сар үйл ажиллагаа явуулсан.
Энэхүү Засгийн газар ирэх нэгдүгээр сарын 1-нд евро руу шилжих үйл явцыг удирдах байсан ч авлига, татвар нэмэгдсэн шинэ төсвийн эсрэг олон долоо хоног үргэлжилсэн жагсаалын дараа Ерөнхий сайд Росен Желязков огцрох өргөдлөө өглөө. Түүгээр зогсохгүй жагсагчид Ерөнхийлөгч Румен Радевыг ч огцрохыг шаардаж байв.
Тус улс ойрын хугацаанд шинэ Засгийн газраа байгуулж чадахгүй бол дахин сонгууль хийхэд хүрэх юм.
Жагсаал өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлээр эхэлсэн бөгөөд Желязковын тэргүүлсэн гурван намын эвслийн Засгийн газар төсвийн төсөлд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх, ногдол ашгийн татварыг өсгөх зэрэг саналыг тусгасан нь олон нийтийн эсэргүүцлийг гааруулжээ.
Эх сурвалж: Reuters

#Болгар,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557