Болгарын нийслэл Софи болон бусад хэд хэдэн хотод пүрэв гарагт олон мянган иргэн гудамжинд гарч, шударга сонгууль явуулах, шүүхийн тогтолцоонд шинэчлэл хийхийг шаардав. Сүүлийн өдрүүдэд Болгарт нийгмийн даатгалын шимтгэл, ногдол ашгийн татварыг нэмэгдүүлсэн төсвийг эсэргүүцсэн жагсаал үргэлжилж, Засгийн газар нь огцорсон ч иргэд авлигыг таслан зогсоох, шүүхийн шинэчлэл хийхийг шаардсаар байгаа юм. 

Ерөнхийлөгч Румен Радев улс төрийн намуудтай зөвлөлдөж байгаа ч хэрэв шинэ Засгийн газрыг даруй байгуулж чадахгүй бол ээлжит бус сонгууль зарлахад хүрнэ. Болгарчууд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд долоон удаа сонгууль хийсэн ч намуудын хуваагдал, улс төрийн тогтворгүй байдал гаарч, үүнийг дагаад авилга, тэгш бус байдал нэмэгдсээр байна. 

Үүний зэрэгцээ ирэх нэгдүгээр сарын 1-нээс Болгар Улс Евро бүсэд нэгдэх бөгөөд үүнтэй холбоотойгоор амьжиргааны өртөг нэмэгдэж, инфляц өсөх магадлал маш өндөр байгаа юм. 

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Эх сурвалж: Reuters 

#Болгар, #Софи,