Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Венесуэлд 2024 оны долоодугаар сард болсон Төрийн тэргүүний сонгуулийн дараах эсэргүүцлийн жагсаалын үеэр баривчлагдсан 88 хүнийг суллажээ. Үүнээс өмнө буюу өнгөрсөн сарын 26-нд мөн 99 хүнийг сулласан бөгөөд хоёр долоо хоногийн хугацаанд ийнхүү нийт 187 хоригдол суллагдаж буй.
Венесуэлийн төрийн бус байгууллагуудын тооцоолсноор, сонгуулиас өмнө баривчлагдсан хүмүүсийг оролцуулаад тус улсад ойролцоогоор 900 орчим хүн улс төрийн шалтгаанаар хоригдож байна. Гэвч эрх баригчид улс төрийн хоригдол гэсэн ойлголтыг үгүйсгэж, эх орныхоо тогтвортой байдалд заналхийлэхийг оролдсон улс төрчдийг хорьсон гэж мэдэгдсээр ирсэн.
Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийн эрх баригчдад шахалт үзүүлсээр байна. Өнгөрсөн сард Трамп “Мадуро эрх мэдлээсээ буух нь ухаалаг шийдвэр байх болно” гэж мэдэгдсэн юм. Мөн АНУ Карибын тэнгист цэргийн хүчээ байршуулж, хар тамхи тээвэрлэж байсан гэх хөлгүүд руу цохилт өгөхийн зэрэгцээ түүхий нефть тээвэрлэж явсан танкеруудыг саатуулаад байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#Венесуэл,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557