Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён БНХАУ-д айлчилж, АНУ Венесуэлд цэргийн ажиллагаа явуулж Төрийн тэргүүн Николас Мадурог баривчилж байх үед БНАСАУ баллистик пуужингийн туршилт хийлээ. Туршилтын хүрээнд хоёр баллистик пуужингаар 900-950 км орчим зайд харвасан байна.
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун сүүлийн үед цөмийн болон стратегийн зэвсгийн үйлдвэрүүдэд айлчилсан бөгөөд пуужингийн туршилтад ч онцгой анхаарч, биечлэн хянасан гэж тус улсын төрийн мэдээллийн агентлаг мэдээлэв.
Сөүлийн Далай, Ази судлалын хүрээлэнгийн профессор Лим Эүл-Чул “Пхеньян энэ үед туршилт хийж байгаа нь тохиолдол биш. Тэд Өмнөд Солонгостой харилцаагаа бэхжүүлэхээс зайлсхийхийг Хятадад анхааруулж байна” гэж дүгнэжээ. Энэхүү туршилтыг Сөүл, Токио эсэргүүцэж, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн алба шуурхай хуралдаж, НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн, өдөөн хатгасан үйлдлээ зогсоохыг Хойд Солонгосоос шаардсан аж.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ оны Хөдөлмөрийн намын IX их хурлаас өмнө цэргийн хүчин чадлаа бэхжүүлэх, стратегийн зэвсгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлд онцгойлон анхаарч буйг ажиглагчид онцолж байна.
Эх сурвалж: Reuters

#баллистик пуужин, #Хойд солонгос,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557