Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Венесуэлийн төрийн өмчит, нефтийн PDVSA компани АНУ-д газрын тос нийлүүлэх хэлэлцээ урагшилж байгааг мэдэгдлээ. Компанийн эх сурвалжийн онцолж буйгаар, хэрэв АНУ Венесуэлийн нефтийг худалдан авахыг хүсвэл олон улсын зах зээлийн үнээр зарна гэсэн шаардлагыг тэд тавьж буй аж.
Энэ талаар компанийн удирдах зөвлөлийн гишүүн “Хэрэв тэд авахыг хүсвэл зах зээлийн үнээр зарна. Ерөнхийлөгч Трампын бодож байгаа шиг, энэ нефть АНУ-ынх мэт, бид тэдэнд өртэй мэт ойлгох ёсгүй. Бид АНУ-д ямар ч өргүй” гэв.

PDVSA компанийн зүгээс “Chevron” зэрэг гадаад түншүүдийн мөрдөж буй нөхцөлтэй төстэй зарчмаар, харилцан ашигтай тохиролцоонд хүрэхээр хэлэлцэж байгааг дурдсан байна. “Chevron” нь одоогоор АНУ руу Венесуэлийн нефть экспортлох тусгай зөвшөөрөлтэй цорын ганц компани бөгөөд Вашингтон руу чиглэсэн бүх экспортыг хянаж байгаа юм.

Үүнээс өмнө Вашингтон Каракастай тохиролцож, нийт хоёр тэрбум ам.долларын үнэлгээтэй түүхий нефть авах боломжтой гэдгээ  ил тод зарлаад буй. Энэ нь  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шаардлагад Венесуэл хариу өгч эхэлсний дохио хэмээн ажиглагчид үзэж байна. Хэрэв Венесуэл АНУ-ын нефтийн компаниудад зах зээлээ нээхгүй бол цэргийн шахалтаа эрчимжүүлнэ гэж Трамп анхааруулж байсан юм.

Эх сурвалж: Reuters 

#АНУ, #нефть, #Венесуэл,