Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Сенат Ерөнхийлөгч Дональд Трампыг Конгрессын зөвшөөрөлгүйгээр Венесуэлд дахин цэргийн ажиллагаа явуулахыг хориглох асуудлаар санал хураалт явууллаа. Уг санал хураалтаар 52–47-ийн харьцаатайгаар тогтоолыг эцсийн хэлэлцүүлэгт оруулахыг дэмжсэн бөгөөд Трампын Бүгд Найрамдах намын цөөн хэдэн сенатор Ардчилсан намын гишүүдтэй нэгдэн дэмжсэн байна.
Сенат асуудлыг хэлэлцэхийг ийнхүү дэмжсэнээр Төлөөлөгчдийн танхим зэрэг дараагийн шатанд цэргийн ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах тухай хэлэлцэх боломжтой болж байна.
Үүний зэрэгцээ Трамп АНУ Венесуэлийг хянах хугацаа олон жил үргэлжилж болзошгүй гэж мэдэгдэв. Тэрбээр “New York Times” сонинд өгсөн ярилцлагадаа АНУ Венесуэлийг удирдан, газрын тосны орлогыг нь олон жилийн турш хянах боломжтой гэж дурдсан байна.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ-ын Сенат, #Дональд Трамп, #Венесуэл,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557