Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-д Гренланд зайлшгүй хэрэгтэй бөгөөд Дани арлыг хамгаалж чадна гэж найдах боломжгүй хэмээн дахин онцоллоо. Данийн харьяанд байдаг энэ нутгийн ирээдүйн засаглалын асуудлаар ямар нэг шийдэл олдоно гэж тэрбээр мэдэгдэв.
АНУ, Дани, Гренландын өндөр түвшний албаны тушаалтнуудын оролцсон уулзалтын дараа гаргасан эдгээр мэдэгдэл нь Вашингтон ч, Копенгаген ч, Нуук ч уг арлын ирээдүйг огт өөрөөр харж байгааг, мөн эдгээр зөрчил амархан шийдэгдэхгүй байж магадгүйг харуулж байна.
“Гренланд бол үндэсний аюулгүй байдлын хувьд маш чухал. Хэрэв Орос, эсвэл Хятад Гренландыг эзлэхийг хүсвэл Дани юу ч хийж чадахгүй, харин бид бүхнийг хийж чадна” хэмээн Дональд Трамп онцолжээ.
Үүнээс өмнө Дани болон Гренландын Гадаад хэргийн сайд нар Цагаан ордонд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнс нартай уулзсан юм. Уг уулзалтын дараа Данийн Гадаад хэргийн сайд Ларс Лёкке Расмуссен болон Гренландын Гадаад хэргийн сайд Вивиан Моцфельдт нар мэдэгдэл хийж, АНУ болон Дани Гренландтай холбоотой өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэх ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон тухай уламжилжээ.
Мөн тэд Вашингтон Гренландыг заавал өөрийн мэдэлд авах ёстой гэсэн байр сууринаасаа огт ухраагүйг тодорхой илэрхийлсэн байна. Гэхдээ Расмуссен, Моцфельдт нар үүнийг төрийн бүрэн эрхэд халдсан, хүлээн зөвшөөрөх боломжгүй үйлдэл гэж тодорхойлж буй.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557