АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цагаачлалын бодлогын хяналтаа чангатгаж, 75 улсын иргэдээс цагаачлалын визний хүсэлт авахыг түр зогсоолоо.
2026 оны 1-р сарын 21-ний өдрөөс эхлэн дараах улс орны иргэдийн цагаачлалын виз олголтыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо. Үүнд:
Афганистан, Албани, Алжир, Антигуа ба Барбуда, Армени, Азербайжан, Бахамын Арлуудын Хамтын Нөхөрлөл, Бангладеш, Барбадос, Беларусь, Белиз, Бутан, Босни ба Херцеговина, Бразил, Бирм (Мьянмар), Камбож, Камерун, Кабо-Верде, Колумб, Кот-д’Ивуар, Куба, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Доминика, Египет, Эритрей, Этиоп, Фижи, Гамби, Гүрж, Гана, Гренада, Гватемал, Гвиней, Гаити, Иран, Ирак, Ямайка, Йордан, Казахстан, Косово, Кувейт, Киргизстан, Лаос, Ливан, Либери, Ливи, Молдов, Монгол, Монтенегро, Марокко, Непал, Никарагуа, Нигери, Хойд Македон, Пакистан, Бүгд Найрамдах Конго Улс, ОХУ, Руанда, Сент-Китс ба Невис, Сент-Люсиа, Сент-Винсент ба Гренадин, Сенегал, Сьерра-Леоне, Сомали, Өмнөд Судан, Судан, Сири, Танзани, Тайланд, Того, Тунис, Уганда, Уругвай, Узбекистан, Йемен улсууд багтсан.
“Эдгээр улсын иргэд АНУ-д ирсний дараа орон нутаг, муж болон холбооны Засгийн газрын нөөцөд санхүүгийн ачаалал үүсгэж, нийгмийн халамж хүртэгч болох эрсдэл өндөртэй” хэмээн эх сурвалж онцолж байна.
Энэхүү шийдвэр нь жуулчны визэд хамаарахгүй аж.
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Томми Пиготт “Төрийн департамент нь АНУ-ын ард түмний өгөөмөр сэтгэлийг ашиглаж, нийгмийн халамжид найдах магадлалтай цагаачдыг визийн хувьд тэнцэхгүй гэж үзэх хууль ёсны эрхээ ашиглаж байна” гэж мэдэгдэв.
Ерөнхийлөгч Трамп 2026 оны нэгдүгээр сараас хойш цагаачлалын эсрэг хатуу бодлого баримталж, АНУ-ын томоохон хотуудад холбооны агентуудыг илгээн, цагаачлалын хууль сахиулах ажиллагааг эрчимжүүлсэн нь зарим тохиолдолд цагаачид төдийгүй АНУ-ын иргэдтэй ч мөргөлдөөн үүсэхэд хүргээд байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ, #Трамп, #цагаачлалын виз,