Японы Ерөнхий сайд Санаэ Такаичигийн тэргүүлдэг эрх баригч Либерал ардчилсан нам ирэх хоёрдугаар сарын 8-нд болох ээлжит бус, бүх нийтийн сонгуулиар суудлынхаа тоог нэмэгдүүлж, парламентын доод танхимд олонх болох өндөр магадлалтай байна гэж “Nikkei” сонины судалгаагаар таамаглаж байна. Такаичи төсвийн бодлогодоо олон нийтийн дэмжлэг авах зорилгоор ээлжит бус сонгуулийг зарласан юм.
Сонгуулийн өрсөлдөөн хараахан тодорхой болоогүй байгаа ч Либерал ардчилсан намын нэр хүнд өсөж, доод танхимд санал болгож буй нийт 465 суудлаас 233-аас дээш буюу олонхийн босгыг даван гарна гэж судалгаанд онцолсон байна. Одоогоор тус нам сонгуулийн өмнө 198 суудалтай байгаа юм. Либерал ардчилсан нам Японы Инновацийн намтай хамтран эвслийн Засгийн газар байгуулж, доод танхимд олонхыг бүрдүүлж байгаа ч дээд танхимд цөөнх хэвээр байна.
Эх сурвалж: Reuters

#Япон,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557