Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп  Кубад нефть нийлүүлдэг улс орнуудад гаалийн шинэ татвар ногдуулна хэмээн анхааруулж, тус улсыг чиглэсэн дарамтаа улам чангатгалаа.

Гэвч тэрбээр ямар хэмжээний татвар, аль улсын бараа бүтээгдэхүүнд тогтоох талаар одоогоор тодорхой мэдээлээгүй байна.

Энэ сарын эхээр Венесуэлийн Ерөнхийлөгч  Николас Мадурог баривчилсан Трамп Кубын эсрэг арга хэмжээ авах талаар удаа дараа мэдэгдсээр ирсэн. Тэгвэл энэ долоо хоногт тэрбээр “Куба тун удахгүй нуран унана” хэмээн онцолж, нефть нийлүүлэгчдэд тариф тогтоохоо анхааруулж байна. Кубын Ерөнхийлөгч АНУ-тай тохиролцоо хийж болох ч Вашингтон улс оронд нь  ямар нэгэн хэлэлцээр тулган хүлээлгэх эрхгүй хэмээн онцолжээ.

Эх сурвалж: Reuters 

#Трамп,