Кремлийн тэргүүн Владимир Путин хүйтэн үед, долоо хоногийн хугацаанд Киев болон Украйны бусад хот руу гал нээхгүй байхыг зөвшөөрсөн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. 
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский  Вашингтонд талархал илэрхийлж, эрчим хүчний байгууламжуудыг онилсон Оросын цохилтуудыг зогсоох алхам хэмээн тодорхойллоо. Москвагаас одоогоор энэ талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. 
“Украинд ч, Орост ч одоо маш хүйтэн байна. Бид Ерөнхийлөгч Путинээс ийм хүйтэн үед  долоо хоног гал зогсоох боломжтой, эсэхийг асуусан. Ерөнхийлөгч хүсэлтийг зөвшөөрлөө” хэмээн Трамп онцлов.

Сүүлийн үед эрчим хүчний байгууламжуудыг онилсон Оросын агаарын цохилтын улмаас Киев болон бусад хотод халаалт, цахилгаан тасраад буй. Киев хотын захирагч Виталий Кличкогийн мэдэгдсэнээр, 454 орон сууц одоо хүртэл дулаангүй хэвээр байгаа бөгөөд ирэх баасан гарагийн шөнө –10 хэм хүрч, ирэх долоо хоногт бүр ч хүйтрэх төлөвтэй байна.
“Тохиролцоо бодитоор хэрэгжинэ гэж найдаж байна. Хурцадмал байдлыг бууруулах алхмууд нь дайныг зогсооход хувь нэмэр оруулна”  хэмээн Зеленский X сүлжээнд бичсэн байна.
Сүүлийн дөрвөн жил үргэлжилж буй энэ дайныг зогсоох хэлэлцээр байгуулахын тулд АНУ олон сарын турш дипломат хүчин чармайлт гаргасаар ирсэн. Тэр дундаа өнгөрсөн амралтын өдрүүдэд Украин, Орос, АНУ-ын төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмират улсад гурван талт уулзалт хийгээд буй.

Трампын тусгай элч Стив Уиткоффын  хэлснээр, аюулгүй байдлын баталгаа болон дайны дараах сэргээн босголтын талаарх тохиролцоо бараг бэлэн болжээ. Гэсэн ч Украин ОХУ-ын зүгээс Донбассын бүс нутгийг бүхэлд нь, тэр дундаа Оросын арми бүрэн эзэлж чадаагүй газруудыг хүртэл шилжүүлэн өгөх шаардлагыг эрс эсэргүүцсээр байна.

Эх сурвалж: Reuters

#Киев, #Москва, #Укхаины дайн,