Завхан аймагт баруун бүсийн футзалын аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Баруун бүсийн футзалын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг аймагтаа анх удаа зохион байгуулж, өсвөрийн 240 тамирчин оролцож байна. Тэмцээн баруун бүсийн өсвөрийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг тодруулах, шинэ залуу авьяастнуудыг нээн гаргах, спортын нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой юм.
Тэмцээнийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Хөл бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд U11, U14 насны ангиллаар явуулж байна. Тэмцээнд Ховд, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Баян-Өлгий, Завхан аймгийн багууд оролцож, 13 дасгалжуулагч багш, улсын зэрэгтэй 4 шүүгч ажиллаж байна. Баруун бүсийн футзалын аваргуудыг 2 дугаар сарын 1-ний өдөр тодруулах юм хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Сонирхуулахад, дэлхийн хамгийн олон үзэгчтэй спорт болох хөл бөмбөгөөс элсний хөл бөмбөг, футзал, футгольф, текбол зэрэг хэд хэдэн төрөл “төрөн” гарсан байдаг. Тэдгээрийн нэг футзал нь 1930 онд Уругвай улсад үүссэн хэмээн үздэг. Хэдийгээр 1920-иод онд Бразилд футзалтай төстэй тоглоом тоглож байсан ч Уругвайн Христийн сургуулийн багш Хуан Карлос Сериани футзалын анхны дүрэм журмыг боловсруулж, сурагчдын дунд тэмцээн зохион байгуулснаар энэхүү спорт албан ёсоор хөгжиж эхэлжээ.
Өмнө нь улс орон бүр өөр өөрөөр нэрлэдэг байсан футзалын нэршил 1985 оноос “futsal” хэмээн албан ёсоор тогтжээ.
Футзалын тоглолтод хаалгачаас гадна дөрвөн тоглогч талбайд гарч, богино хугацаанд хурд, техник, сэтгэн бодох чадварыг өндөр түвшинд шаарддагаараа онцлог. Бага орон зайд бөмбөг эзэмшилт, хяналт, хурдан шийдвэр гаргалт чухал байдаг тул олон алдартай хөл бөмбөгчид багадаа футзал тоглож байсан тухай баримт бий.

Тэмцээнийг Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нээв.

Футзалын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Завханы тамирчид

#ЗАВХАН,