Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Иранд болж буй эсэргүүцлийн хөдөлгөөнд хүч хэрэглэвэл цохилт өгнө гэсэн АНУ-ын мэдэгдлээс Тегеран болгоомжилж байна гэж Ойрхи Дорнодын энэ улсын дотоод эх сурвалжууд мэдээлж байна.
Тодруулбал, АНУ-ын ямар нэгэн оролцоо жагсагчдыг турхирч, улмаар эрх мэдэл, дэглэмээ алдах эрсдэлтэй гэж Ираны эрх баригчид үзэж буй гэнэ. Тус улсад өнгөрсөн сараас хойш үргэлжилж буй эсэргүүцлийн хөдөлгөөн, эхэн үеийн жагсаалыг дарахын тулд эрх баригчид хүч хэрэглэсний улмаас олон хүн нас барсан зэрэг нөхцөл байдал нь олны дургүйцлийг улам өдөөж буй. Ийм нөхцөлд гадаадын, тэр тусмаа АНУ ямар нэгэн байдлаар оролцох нь өндөр эрсдэлтэй гэж Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменей мэдэгдсэн тухэй эх сурвалжууд онцолж буй юм.
Ираны эдгээр эх сурвалжийн мэдээлснээр, цаашид ч иргэд хууль сахиулагчидтай мөргөлдөхөөс буцахгүй, жагсаал намжих төлөвгүй байна.
Үүний зэрэгцээ Иран АНУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн, гэхдээ бас улсын дотоод хэрэгт оролцвол хариу өгөхөөс буцахгүй гэдгээ удаа дараа илэрхийлж буй.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны аюулгүй байдлын хүчнийхэн болон удирдлагыг чиглэсэн хязгаарлагдмал цохилт өгөх зэрэг хувилбаруудыг хэлэлцэж байгааг Вашингтоны ойрын эх сурвалж мэдээлсэн бөгөөд энэ арга хэмжээний зорилго ч эсэргүүцэгчдийг зоригжуулах явдал гэж онцолж буй.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3557