Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Арабын тэнгист байрлаж байсан “USS Abraham Lincoln” нисэх онгоц тээгч хөлөг рүү Ираны дрон маш ойртож ирсэн тул АНУ-ын цэргийнхэн төхөөрөмжийг сөнөөсөн тухай албаны эх сурвалж мэдэгдлээ. Уг дрон нь Ираны “Shahed-139” загварынх бөгөөд зорилго нь тодорхойгүй тул АНУ-ын сөнөөгч онгоц өөрийгөө хамгаалах үүднээс буудсан байна. Уг явдлын үеэр АНУ-ын цэргийн алба хаагчид гэмтээгүй, техник хэрэгсэлд хохирол учраагүй гэж эх сурвалж мэдэгдэж буй. Харин Ираны тал энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан бол хэвлэлүүд нь “олон улсын усан орон зайд нисэж байсан дрон холбоо тасарсан” гэж мэдээлжээ. Үүнээс хэдхэн цагийн дараа Ираны Хувьсгалт гвардийн усан завинууд Ормузын хоолойд АНУ-ын далбаатай нефть тээврийн хөлөг онгоцонд ойртон ирсэн бөгөөд АНУ-ын тэнгисийн цэргийн хөлөг уг танкерыг даган хамгаалах арга хэмжээ авчээ.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Дрон, #иран, #Арабын тэнгис,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557