Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Цэргийн салбарт хиймэл оюун ашиглах асуудлаарх дээд хэмжээний уулзалт Испанийн А-Корунья хотод боллоо. Уулзалтад оролцсон орнуудын ойролцоогоор гуравны нэг нь AI-ийг батлан хамгаалахад ашиглах, зохицуулах зарчмуудын талаар хамтарсан тунхаглалд нэгдсэн бол АНУ болон Хятад уг баримт бичигт гарын үсэг зураагүй байна.

Уулзалтад оролцсон төлөөлөгчид, эх сурвалжуудын хэлснээр, АНУ болон Европын холбоотнуудын хоорондын харилцаа хурцдаж, цаашид ямар байх нь тодорхойгүй байгаа нь зарим орнуудыг хамтарсан мэдэгдэлд болгоомжтой хандахад хүргэсэн байна.
Энэхүү тунхаглал нь хиймэл оюун хурдтай хөгжиж, түүнийг цэргийн зорилгоор ашиглахад хүндрэл үүсэх, улмаар санамсаргүй мөргөлдөөн, буруу тооцоолол, хүсээгүй хурцадмал байдал гарах эрсдэлээс сэргийлэх зорилготой.

Нидерландын Батлан хамгаалахын сайд Рубен Брекелманс “Орос, Хятад хоёр маш хурдтай урагшилж байна. Энэ нь хиймэл оюун хөгжүүлэх явцыг эрчимжүүлэх шаардлагын бий болгож байна. Гэхдээ нөгөө талаас, хиймэл оюуныг хариуцлагатай ашиглах шаардлагыг ч давхар нэмэгдүүлнэ. Энэ хоёр зүйл салшгүй холбоотой” гэжээ.
Испанид болсон Цэргийн салбарт хиймэл оюун ухааныг хариуцлагатай ашиглах (REAIM) чуулганд нийт 85 улс оролцсоноос  35 улс л  20 зарчмыг багтаасан амлалтад гарын үсэг зурсан байна.
Эдгээр зарчимд хиймэл оюунд суурилсан зэвсгийн хувьд хүний хариуцлага зайлшгүй байх,  командлал, удирдлагын шатлал тогтоох, эрсдэлийн үнэлгээ хийх, туршилтыг найдвартай, аюулгүй байдлаар явуулах, боловсон хүчний сургалт, боловсролыг сайжруулах зэрэг асуудлууд багтжээ.
Энэ удаагийн тунхаглалд Канад, Герман, Франц, Их Британи, Нидерланд, Өмнөд Солонгос, Украин зэрэг орнууд гарын үсэг зурсан байна.

Эх сурвалж: Reuters 

#АНУ, #ХЯтад, #Цэргийн салбарт хиймэл оюун ашиглах тунхаглал,