АНУ-ын Миссури мужийн Батлер хотод ням гарагт хувийн, жижиг онгоц осолдож, дотор нь зорчиж байсан 11 шүхэрчин, нисгэгчийн хамтаар амиа алдсан байна. Миссури мужийн Зам тээврийн цагдаагийн газраас мэдээлснээр, осол Канзас-Сити хотоос өмнөд зүгт 100 орчим километрийн зайд орших Батлер Мемориал нисэх буудлын ойролцоо гарсан аж.
Онгоцыг хариуцан нисгэсэн, шүхрээр буух үйлчилгээ үзүүлдэг "Skydive Kansas City" компанийн зүгээс 11 тамирчин, нисгэгчийн хамтаар амь үрэгдсэнийг албан ёсоор баталгаажуулан мэдэгдэл хийгээд буй. Мөн орон нутгийн засаг захиргаа, Холбооны нисэхийн захиргаа болон Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл хамтран ослын шалтгааныг тодруулах шалгалтыг эхлүүлээд байна.
АНУ-ын Шүхэрчдийн холбооны мэдээлснээр, өнгөрсөн жилд тус улсад нийт 3.5 сая орчим удаа тамирчид, хүмүүс шүхрээр үсэрсэн бөгөөд үүнээс 16 хүн ослын улмаас амиа алджээ. Харин сүүлийн арван жилийн хугацаанд АНУ-д шүхрээр үсрэх үйл ажиллагаатай холбоотой онгоцны найман удаагийн осол гарч, нийт 25 хүн амь үрэгдэж байжээ. Гэвч энэ удаагийн осол сүүлийн үеийн хамгийн олон хохирогчтой осолд тооцогдож байна.
Эх сурвалж: Reuters
Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

#АНУ, #Онгоцны осол, #Миссури муж,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567