Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп холбооны төрийн албаны тогтолцоонд томоохон өөрчлөлт хийж, карьерын шатлалтай 50 мянга хүртэлх төрийн албан хаагчийг ажилд авах, халж чөлөөлөх эрхийг Ерөнхийлөгчид олгох болсныг  зарлалаа.
АНУ-ын Хүний нөөцийн удирдлагын газраас танилцуулсан энэхүү шинэчлэл нь сонгуулийн үеэр Трампын өгсөн амлалтын дагуу,  төрийн бодлогод нөлөөлж байгаа албан хаагчдын ажлын хамгаалалтыг үгүй болгох зорилготой юм.
Энэ нь сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд төрийн албаны дүрэмд хийгдэж буй хамгийн том өөрчлөлт бөгөөд Ерөнхийлөгчийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд саад болж байна гэж үзсэн албан хаагчдыг онилон халах хөшүүрэг гэж ажиглагчид үзэж байна. 

Хүний нөөцийн удирдлагын газрын дарга Скотт Купор “Хэрэв хүмүүс засаг захиргааны хууль ёсны зорилго, тушаалыг хэрэгжүүлэхээс татгалзаж байвал ямар ч байгууллагыг удирдах боломжгүй” гэж мэдэгджээ.
Гэвч төрийн албан хаагчдын үйлдвэрчний эвлэлүүд болон тэдний холбоотнууд уг бодлогыг зогсоохоор энэ оны нэгдүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шинэ журмыг бүрэн боловсруулах хүртэл шүүх уг маргааныг түр зогсоосон байсан ч, ойрын өдрүүдэд шүүх ажиллагаа дахин эхлэхээр болсон аж.

Эх сурвалж: Reuters 

#Дональд Трамп, #төрийн албан хаагч,