Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Израилын Засгийн газар Баруун эрэг дэх хяналтаа улам бэхжүүлэхээр иргэд газар худалдан үйл явцыг хялбарчлах шийдвэрийг баталлаа. Палестины тал уг алхмыг бодит байдал дээрх эзлэн түрэмгийлэлт хэмээн эрс буруутгав.
Баруун эрэг нь Палестины нутаг дэвсгэрт тооцогддог. Гэтэл тус бүс нутгийн ихэнх хэсэг одоогоор Израилын цэргийн хяналтад байдаг бөгөөд зарим газарт нь л Палестин өөртөө засах эрхтэй байгаа юм.
Гэвч Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Палестин тусгаар улс байгуулахыг Израилын аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзсээр ирсэн юм. Тиймээс ч Израилын сайд нар 1967 онд болсон Ойрхи Дорнодын дайнаас хойш анх удаа Баруун эрэгт газрын албан ёсны бүртгэл эхлүүлэх үйл явцыг дэмжсэн байна. “Бид суурьшлын бодлогын шинэ шатыг үргэлжлүүлж, нутаг дэвсгэрийнхээ бүх хэсэгт хяналтаа бэхжүүлж байна” гэж Сангийн сайд Безалель Смотрич мэдэгджээ.
Мөн Батлан хамгаалахын сайд Израэль Кац газрын бүртгэлийг аюулгүй байдлын зайлшгүй арга хэмжээ гэж тайлбарласан бол Гадаад хэргийн яам энэ алхам нь ил тод байдлыг нэмэгдүүлж, газрын маргааныг шийдвэрлэхэд тусална гэж тайлбарлалаа.
Палестины Ерөнхийлөгчийн Тамгын газар Израилыг эзлэн түрэмгийлсэн нутаг дэвсгэрийг өөртөө нэгтгэх төлөвлөгөө эхлүүллээ гэж буруутгалаа.
Израилын суурьшлын бодлогыг хянадаг “Peace Now” байгууллагын мэдээлснээр, энэхүү арга хэмжээ нь Баруун эргийн газар нутгийн тал хэсгээс палестинчуудыг шахан гаргах эрсдэлтэй.
Ташрамд, 2024 онд НҮБ-ын Олон улсын шүүх Палестины нутаг дэвсгэрийг Израил эзлэн түрэмгийлсэн байдлыг үнэлж дүгнэн тэндэх суурингууд нь хууль бус тул суурьшлыг даруй зогсоох ёстой гэсэн дүгнэлт гаргасан ч Израил уг байр суурийг хүлээн зөвшөөрөөгүй.
Эх сурвалж: Reuters

#Израил, #Баруун эрэг,