Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер интернэт дэх эрсдэлээс хүүхдүүдийг хамгаалахын тулд цахим орчныг зохицуулах эрх мэдлээ өргөжүүлэх шаардлагатай гэж мэдэгдлээ.
Тэрбээр Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үеэр “Технологи маш хурдтай хөгжиж байна. Харин хууль тогтоомж энэ өөрчлөлттэй хөл нийлүүлж явах ёстой” хэмээн онцолсон байна.
Их Британийн Засгийн газар өнгөрсөн сард 16-аас доош насны хүүхдүүдийг сошиал сүлжээнд нэвтрэхийг хориглох Австралийн загвартай төстэй арга хэмжээний талаар олон нийтийн санал авах болсноо зарласан. Үүнтэй холбогдуулан Испани, Грек, Словени улс мөн ижил төстэй хориг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдээд байна.
Интернэт зохицуулалт хийх Засгийн газрын эрх мэдлийг өргөжүүлснээр технологийн өөрчлөлт бүртэй уялдуулан хэдхэн сарын дотор шуурхай арга хэмжээ авах боломж бүрдэнэ гэж Кир Стармер тайлбарлав. Энэ өөрчлөлтийг парламент хэлэлцэж, гэмт хэрэг, хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хэрэгжүүлэхээр төлөвлөж буй юм.
Хэдийгээр уг бодлого нь хүүхдийг хамгаалахад чиглэж байгаа ч, нөгөө талаас насанд хүрэгчдийн хувийн нууц, онлайн үйлчилгээ авах боломжид нөлөөлж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Үүнээс шалтгаалан үг хэлэх эрх чөлөөний асуудлаар Их Британи болон АНУ-ын хооронд тодорхой зөрчилдөөн үүсээд байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557