Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Иран болон АНУ цөмийн хөтөлбөрийн асуудлаарх гурав дахь шатны хэлэлцээг ирэх пүрэв гарагт Женев хотод хийхээр тохиролцсон тухай Оманы Гадаад хэргийн сайд Бадр Аль-Бусаиди мэдэгдлээ. Оман улс Вашингтон, Тегераны хоорондын энэ хэлэлцээний зуучлагчаар ажиллаж буй юм.
Ираны зүгээс эдийн засгийн хоригийг цуцлуулах, энхийн зорилгоор уран баяжуулах эрхээ хүлээн зөвшөөрүүлэх нөхцөлтэйгөөр хэлэлцээнд буулт хийхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Тус улсын Ерөнхийлөгч Масуд Пезешкян сүүлийн хэлэлцээнүүд нааштай болсон бөгөөд Тегеран тохиролцооны хэд хэдэн хувилбарт бэлэн байгааг онцолсон байна.
АНУ-ын талаас хэлэлцээг удирдаж буй тусгай элч Стив Уиткофф Иран яагаад АНУ-ын шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөөгүйг Ерөнхийлөгч Трамп гайхаж байна хэмээн онцолсон юм.
Үүний хариуд Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи асуудлыг дипломат замаар шийдэх боломжтой хэвээр гэдгийг мэдэгджээ. Тэрбээр мөн Иран цөмийн зэвсэг бүтээх зорилготой гэх мэдэгдлийг ч дахин няцааж байна.
Цөмийн хөтөлбөрөөс үүдсэн хоёр улсын зөрчил өнгөрсөн зунаас хурцдаж, АНУ Ойрхи Дорнод дахь цэргийн оролцоогоо нэмэгдүүлээд буй. Мөн Ерөнхийлөгч Дональд Трамп тохиролцоонд хүрэхгүй бол маш ноцтой үр дагавар гарна хэмээн Тегеранд анхааруулсаар байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557