Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гренланд руу эмнэлгийн хөлөг онгоц илгээх санаачилгад Ерөнхий сайд Йенс-Фредерик Нильсен татгалзсан хариу өглөө. Тодруулбал, Трамп Луизиана мужийн захирагч, Гренландын асуудлаарх тусгай элч Жефф Ландритэй хамтран тус арал руу эмнэлгийн усан онгоц илгээнэ гэж олон нийтийн сүлжээнд бичжээ.
Харин Нильсен үүний хариуд “Эмнэлгийн хөлөг онгоц илгээх санаачилгыг ойлголоо. Гэхдээ Гренланд иргэддээ үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг нийтийн эрүүл мэндийн тогтолцоотой. Энэ бол бидний ухамсартайгаар сонгосон бодлого” гэж бичсэн байна.
Тэрээр мөн Гренланд АНУ-тай яриа хэлэлцээ, хамтын ажиллагаанд нээлттэй хэвээр гэдгийг онцолж, олон нийтийн сүлжээнд санамсаргүй мэт мэдэгдэл хийхийн оронд шууд ярилцах хэрэгтэй гэж бичжээ.
Гренланд, Дани болон АНУ өнгөрсөн сард гурван талт дипломат хэлэлцээг эхлүүлээд буй. Трамп Гренландыг улсдаа нэгтгэх талаар удаа дараа мэдэгдсэнтэй холбоотойгоор НАТО-гийн хүрээнд үүссэн хурцадмал байдлыг намжаах нь энэхүү хэлэлцээний зорилго юм.
Харин эмнэлгийн онгоцны тухайд Трампын мэдэгдлийн өмнөхөн АНУ-ын шумбагч онгоцны багийн гишүүнд эмнэлгийн тусламж үзүүлэхээр Гренландын Нуук хотын ойролцоо авчирсан тохиолдол гарсан юм. Ерөнхийлөгч үүнтэй холбоотойгоор эмнэлгийн онгоц илгээхээр шийдсэн байж магадгүй хэмээн ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557