Монгол дахь Хүүхдийг ивээх сан Хонконгийн Хүүхдийг ивээх сангийн санхүүжилтээр “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийг 2026-2028 онд Говь-Алтай аймагт хэрэгжүүлнэ.

Энэ төсөл нь Хүүхдийг ивээх сангийн боловсруулсан хүүхэд хамгааллын арга зүй, хөтөлбөрүүдийг холбогдох яам, агентлагуудаар баталгаажуулан сургууль, цэцэрлэгт түгээснээр боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын тогтвортой механизмыг бэхжүүлэхэд чиглэж байна.

Мөн төслийн багийнхан хүүхдийн эрхийн зөрчил, ялангуяа үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үр дүнтэй арга хэмжээ авахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг багш, сурагчдад эзэмшүүлэх зорилгоор ажиллаж байгааг танилцууллаа.

Түүнчлэн төслийн баг сургууль, дүүрэг, орон нутгийн түвшний үүрэг хүлээгчдэд сэтгэцийн гэмтэлд суурилсан хүүхдийн үйлчилгээ үзүүлэх, үр дүнтэй хариу арга хэмжээ авахад шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох зорилготой гэдгийг нэмж мэдээллээ.

Энэхүү төслийн үр шимийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш, ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчид, хамтарсан багийн гишүүд, мөн боловсрол болон хүүхэд хамгааллын салбарын мэргэжилтнүүд хүртэх юм.

Монгол дахь Хүүхдийг ивээх сан Хонконгийн Хүүхдийг ивээх сангийн санхүүжилтээр 2026-2028 онд “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийг хэрэгжүүлэх бөгөөд уг төслийг Говь-Алтай аймагт төдийгүй Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэг мөн Ховд, Баян-Өлгий аймгийн нийт 18 сургууль, 18 хамтарсан багт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Төслийг Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болон аймаг, дүүрэг, сумдын Засаг даргын Тамгын газруудтай хамтран хэрэгжүүлнэ.

#говь-алтай, #сурагч, #Монгол дахь Хүүхдийг ивээх сан,