Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Пакистан болон Афганистаны хил хамгаалах хүчнийхэн пүрэв гарагийн шөнө буудалцсанаар сүүлийн хэд хоног үргэлжилсэн зөрчил мөргөлдөөнд шилжлээ. Афганистаны “Талибан” бүлэглэлийн захиргаа үүнийг Пакистаны агаарын цохилтод өгсөн хариу цохилт хэмээн тайлбарласан байна.
Харин Пакистаны албаныхны мэдээлснээр, Афганистаны тал баруун хойд уулархаг бүс дэх хилийн постууд руу гал нээснээр хоёр тал хоёр цаг гаруй буудалцаж, улмаар Исламабад хариу арга хэмжээ авчээ.
Исламабад болон “Талибан”-ы захиргаа хоёул эсрэг талын хилийн постуудыг устгасан, эсвэл эзэлсэн гэж мэдэгдсэн ч эдгээр мэдээллийг баталгаажуулах боломжгүй байна.
Хоёр улсын заагт 2,600 км урт үргэлжлэх хилийн дагуу гарсан энэхүү мөргөлдөөн нь өнгөрсөн аравдугаар сард олон хүний амь үрэгдсэн зөрчлийн дараа тогтоосон гал зогсоох тохиролцоог дахин зөрчих эрсдэл үүсгэж байна гэж ажиглагчид үзэж буй.
Хоёр талын мэдэгдэл зөрүүтэй, баталгаагүй мэдээлэл олон байгаа энэ үед Кабул болон Исламабадын харилцаа дахин хурцдах төлөвтэй боллоо.
Эх сурвалж: Reuters

#афганистан, #Пакистан,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557