Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хэрэгжих “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт зарласантай холбогдуулан төслийг танилцуулах, сонирхсон иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх, ил тод мэдээлэх зорилго бүхий хэлэлцүүлэг зохион байгуулна.
Хэлэлцүүлгийн үеэр дараах агуулгыг танилцуулна.
- “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн зорилго, ач холбогдол, хэрэгжилтийн төлөвлөгөө;
- Урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийн бүтэц, шалгуур, шаардлагууд;
- Уралдаант сонгон шалгаруулалтын үе шат, үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд, гэрээний төсөлд туссан үндсэн нөхцөлүүд;
- Төсөлд оролцох сонирхол бүхий этгээдүүдэд хамаарах мэдээлэл, оролцох санал бэлтгэхэд анхаарах асуудлуудыг хэлэлцэнэ.
Хаана: “Улаанбаатар түншлэл төв” Соёлын төв өргөөний 3 давхарт байрлах хурлын заал
Хэзээ: 2026 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 16:00 цагт
Нэмэлт мэдээлэл авах хаяг: ррр@ulaanbaatar.mn, утас: 70110071
Хэлэлцүүлэгт оролцохоор сонирхож буй төрийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид, мэргэжлийн холбоод, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

#Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557