АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Олон улсын уул уурхайн сайд нарын чуулга уулзалт"-нд урилгаар оролцлоо. Канадын Эрчим хүч, байгалийн нөөцийн сайдын Парламентын нарийн бичгийн дарга Клод Гэй хуралдааныг нээсэн бөгөөд тэрбээр Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямыг Канадын Бритиш Колумбийн их сургуулийг төгсөнийг онцлон, үг хэлэхийг урилаа.
Энэ үеэр сайд Г.Дамдинням Монгол Улсын Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, өнөөгийн байдал болон хууль эрх зүйн хүрээнд хийхээр төлөвлөж буй өөрчлөлт шинэчлэлийн талаар танилцуулав.
Хуралдаанд Австрали, Канад, Франц, Шинэ зеланд, Саудын Араб, Нигер, Бельги болон бусад орнуудын төлөөлөгчид оролцож, ашигт малтмалын ирээдүйн стратеги сэдвийн хүрээнд өөр өөрийн улсын Засгийн газраас баримталж буй бодлого, чухал ашигт малтмалын тогтвортой, найдвартай ханган нийлүүлэлт, түүхий эдийн хамаарал, байгаль орчин, нийгэм эдийн засгийн нөлөө, бүс нутгийн хамтын ажиллагаа болон төр, хувийн хэвшлийн оролцоо, геологийн судалгаа, өнөөгийн байдлын талаар санал солилцлоо.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557